Description

to promote and develop population’s health  and running

 

Available for marathon runners who are Mongolians, foreigners, professionals & amateurs. 

  • Нийслэлийн Нийтийн Биеийн Тамир Спортын Хороо
  • Mongolian Ultra marathon federation
  • Sri Chinmoy marathon team
  • National Park

Race venue & date: 03-04 Aug 2019. National park

Start:

24H & 6h race         10 am 03 Aug 2019

12H race                   22:00 pm 04 Aug 2019.

Age group:

20-34 ages                         6/12/24 H                 male/female

35-49 ages                        6/12/24 H                 male/female

50+ ages                          6/12/24 H                  male/female

(Mongolia) Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоот өрөөнд :

  • Мандатыг 2019. 08. 01-02-нд 09:00-19:00 цагт олгоно.
  • Техникийн зөвлөгөөн 2019 оны 08 сарын 02-ны 19:00 цагт МҮОХ-ны 407 тоотод болно.

Мандат олгох.

  • Иргэний үнэмлэх
  • 4х6 хэмжээний зураг 1% /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
  • 6  цагийн  гүйлтийн  хураамж                                      төг
  • 12  цагийн  гүйлтийн  хураамж                                    төг
  • 24  цагийн  гүйлтийн  хураамж                                    төг
  • Мандатыг зөвхөн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үнэмлэхийг шалгаж олгоно.
  • Байгууллага хамт олноороо оролцож байгаа тамирчид эмчийн мэдүүлгийг комьютерээр шивж, хүн бүрийн цусны бүлэг, утас, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байна.
  • Хөдөө орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага хариуцна.
  • Энгэрийн дугаарыг тэмцээн зохион байгуулагч байгууллага олгоно.
  • Тэмцээнд нэг байгууллагаас нэг насны ангилалд хэдэн ч баг, тамирчид оролцож болно.

Жич: Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны гишүүнчлэлтэй тамирчид 20% хөнгөлөлттэй.

 

 

(Mongolia) Гүйгчдэд тэмцээний явцад хоол, хүнсээр үйлчилнэ. Үүнд: 4 цаг тутамд халуун, тэжээллэг хоол, цайг тохиромжтой байдлаар ширээн дээр бэлэн байлгана.

(Mongolia) Нээлтийн үйл ажиллагаа 9:30 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

(Mongolia) Гүйгч бүр бүртгүүлэхдээ эмчийн магадлагааг авчирч эрүүл мэндээ өөрөө бүрэн хариуцах тухайгаа баталж бүртгэлийн тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

(Mongolia) 6, 12, 24 цагийн гүйлт:

  • 1-р байр алтан медаль, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 3-р байр хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Барианд орсон тамирчдад батламж

(Mongolia)

  • Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж тэмцээний хугацаа хойшлогдох тохиолдолд тухайн өөрчлөлтийн талаар техникийн зөвөлгөөн дээр ярилцана.
  • Тэмцээн явагдаж байгаа газар амрах байр, майхан барих тохиолдолд тэмцээний өмнө ерөнхий шүүгчдэд мэдэгдэж тогтоосон цэгт бууна..
  • Тамирчид нэмэгдэл тэжээл, витамин, хоол хүнс, уух зүйлээ өөрсдөө бэлдэж болно. Зөвхөн тогтоосон цэгт хяналтын болон ерөнхий шүүгчид шалгуулж хэрэглэнэ.
  • Гүйлт нь Үндэсний Цэцэрлэгт  Хүрээлэнд 1 км-ийн тойрог замаар явагдана.
  • Гүйх чиглэл болон маршрутыг техникийн зөвөлгөөн дээр ярьж өгнө.
  • Тэмцээнд амжилттай оролцож Цол зэргийн нормативыг биелүүлсэн тамирчдад насны ангилалын дагуу цол олгоно.

 

  • Тэмцээнийг Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.
  • Гүйлтийн зам маршрутыг харагдац сайтай, гүйхэд тохиромжтой саадгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Шөнийн цагаар замын гэрэлтүүлэг гүйлтийн орчныг хангалттай харагдахаар бэлдэнэ.
  • Тэмцээний үед эмч шүүгч гүйгчдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой аюултай зүйл тохиолдвол гүйгчийг замаас гаргаж, гүйлтийг шууд зогсоох эрхтэй.
  • Массажны болон булчин шөрмөс суллах тос, түрхэцээр үйлчилж, амрах цэгийг байгуулна.

Гүйгчдийн хүлээх үүрэг

  • Товлосон хугацаанд урьдчилсан бүртгэлд бүртгүүлсэн байна.
  • Гүйлт болохоос 1 цагийн өмнө ирж бүтгүүлэх, эмчийн үзлэгт орох, дугаараа тэмдэглүүлнэ.
  • Гүйгчид нь гүйлтийн явцад өөрийн биеийн эрүүл мэндийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд ямар нэг хүндрэл, бэрхшээл гарвал эмчид даруй мэдэгдэх ёстой.
  • Гүйгчид нь гүйлтийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гүйлтийн талбай, замыг орхиж явахгүй байх үүрэгтэй, хэрэв замаас гарсан тохиолдолд шүүгчид мэдэгдэж тэмцээнээс хасна.
  • Зөвхөн амралтын тогтоосон цэгт амрах, зогсолтын цагаа тэмдэглүүлнэ.
  • Зам товчлох, шүүгчдийг будилуулахгүй байх, тэмцээнд шударга оролцоно.
  • Дугаараа урд талдаа, бүртгэгч нарт харагдахуйц байхаар зүүнэ.
  • Гүйгчид биедээ дараах зүйлсийг авсан байна. Үүнд:

Дулаан хувцас, солих илүү ээлжийн өмд цамц, борооны цув, малгай, бээлий, пүүз, оймс, зөөлөн матрас, мышок, майхан, хувийн туслах, толгойн гар чийдэн, өөрийн хэрэглэдэг, эм , тос, алчуур, уух усны  сав (300-500 мл) , явцын дунд хоол идэх аяга, гэх мэт

  • Тусламжийн цэг дээр өөрт шаардлагатай зүйлсээ нэр бүхий уутанд хийж үлдээнэ.

Гүйгч бүр бүртгүүлэхдээ эмчийн магадлагааг авчирч эрүүл мэндээ өөрөө бүрэн хариуцах тухайгаа баталж бүртгэлийн тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.

Newsletter

Sign up for Mongolian Gobi Ultra Marathon and MGU news

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Mongolian Ultra Marathon