Description

Sorry, this entry is only available in Mongolian.

(Mongolia) Тэмцээнийг хамтран зохион байгуулагчид

  • Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо
  • Шёова холдингс ХХК
  • Нийслэлийн аялал жуулчлалын газар
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

(Mongolia) Тэмцээн  2019 оны 07 сарын 28-ний өдрийн Ням гаригт зохион байгуулагдах болно.

Зай, төрөл: /эрэгтэй, эмэгтэй/: 65км, 21км, 10км, 5км, 3км

Гараа:

Төв аймгийн Шинэ нисэх онгоцны буудалын ойролцоо
Бариа: Зайсан толгойн орой дээр.
65км зайнаас бусад ойрын зайн хувьд гарааны ойролцоо зохиогдох болно.
  • Тэмцээнд нэг байгууллагаас хэдэн ч баг, тамирчид оролцож болно.
  • 65км зай төрөлд дээд амжилт үзүүлсэн /Эр-2, Эм-2 / тамирчны оноог байгууллагын дүнг оруулна.

(Mongolia) Тэмцээний бүртгэлийг дараах 2 аргаар бүртгэнэ.

  1. Онлайн бүртгэлwww.mongolianultramarathon.com
  2. Биечлэн бүртгүүлэх бол Монголын үндэсний олимпийн хороо 110 тоот

Биечлэн ирж бүртгүүлэхдээ:

  1. Байгууллагын болон эмчийн мэдүүлэг /компьютерээр шивж бичсэн байх/
  2. Насанд хүрэгчид: / Иргэний үнэмлэх, цэргийн үнэмлэх/.
  3. 4×6 зураг 1%, /сүүлийн 3 сарын дотор авахуулсан зураг/
  4. Тэмцээний өдөр мандат, энгэрийн номер олгохгүй.
  5. Бүртгэлийн хураамж …………………….. төг /Үүнд: Тээврийн зардал, энгэрийн дугаар, футболк, дурсгалын медаль, цагийн батламж, үдийн хоол, мөн төрөл бүрийн печень, жимс ус, ундаа 1ш, эмнэлэгийн үйлчилгээ, массаж багтсан болно. /Зөвхөн мандат авсан тамирчдад олгоно/
  6. Гүйгч бүр бүртгүүлэхдээ эмчийн магадлагааг авчирч эрүүл мэндээ өөрөө бүрэн хариуцах тухайгаа баталж, мандат авахдаа бүртгэлд гарын үсэг зурсан байна.
  7. Мандатыг зөвхөн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, шалгаж олгоно.
  8. Байгууллага хамт олноороо оролцож байгаа тамирчид эмчийн мэдүүлгийг компьютерээр шивж, хүн бүрийн цусны бүлэг, утасны дугаар, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байна.
  9. Хөдөө орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага хариуцна.
  10. Энгэрийн дугаарыг тэмцээн зохион байгуулагч байгууллага олгоно.
  11. Тэмцээнд нэг байгууллагаас нэг насны ангилалд хэдэн ч баг, тамирчид оролцож болно.
  • Мандатыг 2019. 07.25-нд МҮОХ-хороо 110 тоот
  • Техникийн зөвлөгөөн 07.26-нд болно. /Болох газар, цагийг жич зарлана/

 

info@mumf.org.mn

www.mongolianultramarathon.com

Tel: 976-70009809, 95959809

#110, 1st floor, National Olympic Committee

Mongolian Ultra Marathon Federation

(Mongolia) Богдхан Уулын жим 65 км гүйлийн явцад ………………….. цэг дээр тэжээллэг хоол, хүнсээр үйлчилнэ.

(Mongolia) Эхний 3 байр эзэлсэн тамирчдад  цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл.

 

Барианд орсон тамирчдад батламж, дурсгалын медаль.

Багаа амжилттай бэлтгэж / эхний 3 байр / эзэлсэн дасгалжуулагчийг өргөмжлөл, цом, мөнгөн шагнал

(Mongolia)

  • Цаг агаарын онцгой нөхцөл байдлаас шалтгаалж тэмцээний хугацаа хойшлогдох тохиолдолд тухайн өөрчлөлтийн талаар техникийн зөвөлгөөн дээр ярилцана.
  • Тэмцээн явагдаж байгаа газар амрах байр, майхан барих тохиолдолд тэмцээний өмнө ерөнхий шүүгчдэд мэдэгдэж тогтоосон цэгт бууна..
  • Тамирчид нэмэгдэл тэжээл, витамин, хоол хүнс, уух зүйлээ өөрсдөө бэлдэж болно. Зөвхөн тогтоосон цэгт хяналтын болон ерөнхий шүүгчид шалгуулж хэрэглэнэ.
  • Гүйх чиглэл болон маршрутыг техникийн зөвөлгөөн дээр ярьж өгнө.
  • 65 км-ийн гүйлтийн явцад уулзар, салаа жим, дээр онцгойлон таних тэмдэг улаан туг,  алаг дарцаг ,  тууз  байршуулна.
  • Тэмцээний үед эмч шүүгч гүйгчдэд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, онцгой аюултай зүйл тохиолдвол гүйгчийг замаас гаргаж, гүйлтийг шууд зогсоох эрхтэй.
  • Массажны болон булчин шөрмөс суллах тос, түрхэцээр үйлчилж, амрах ерөнхий төв цэгийг 29.064 км дээр байршуулна

Гүйгчдийн хүлээх үүрэг

  • Товлосон хугацаанд урьдчилсан бүртгэлд бүртгүүлсэн байна.
  • 65 км-т гүйх тамирчид гүйлт болохоос 1 цагийн өмнө ирж бүтгүүлэх, эмчийн үзлэгт орох, дугаараа тэмдэглүүлнэ.
  • Гүйгчид нь гүйлтийн явцад өөрийн биеийн эрүүл мэндийг бүрэн хариуцах үүрэгтэй бөгөөд ямар нэг хүндрэл, бэрхшээл гарвал эмчид даруй мэдэгдэх ёстой.
  • Гүйгчид нь гүйлтийн хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гүйлтийн талбай, замыг орхиж явахгүй байх үүрэгтэй, хэрэв замаас гарсан тохиолдолд шүүгчид мэдэгдэж тэмцээнээс хасна.
  • Зам товчлох, шүүгчдийг будилуулахгүй байх, тэмцээнд шударга оролцоно.
  • Дугаараа урд талдаа, бүртгэгч нарт харагдахуйц байхаар зүүнэ.
  • Оролцогчид шүглээ ашиглаж хэзээч тусламж хүсч болно.

(Mongolia)

  • Өөрсдөө авчрах зүйлс, тоног хэрэгсэл /заавал байх/: 
  • Үүргэвч
  • Салхины хүрэм
  • Борооны цув
  • Нарны малгай
  • Анхны тусламж /хувийн эм, вазелин, иод, зүрхний эм, боолт/
  • Таяг
  • Гүйлтийн цаг
  • Яаралтай тусламжийн үед холбоо барих гар утас
  • Усны сав (300-500 мл)
  • Санал болгох: Хувийн уух зүйл, хоол хүнс, солих илүү ээлжийн хувцас, энергийн ундаа, шахмал бусад зүйлсийг техникийн зөвөлгөөн дээр урьдчилаж  зохион байгуулах хороонд  өгч болно.

Newsletter

Sign up for Mongolian Gobi Ultra Marathon and MGU news

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Mongolian Ultra Marathon